Raspberry Pi Timelapse Controller
Timelapse гэж юу вэ?
Timelapse гэдгийг Цагийн урсгал гэж орчуулж болох бөгөөд энэ маань зургаар бүтдэг видёо контент гэж ойлгож болох юм. Жирийн бидний өдөр тутам хардаг видёо дүрс, кино, клипнүүд нэг секүндэнд 24 кадр гүйж байдаг бол таймлапс тэдгээр өөр цаг хугацаатай нэг нэгээр нь буулгаж дараа нь бүгдийг нь нэгтгэж гүйлгэж видёо дүрс гарган авдаг. Энд нэг зүйлийг анзаарвал жирийн видёоны хугацаа бидний амьдралын цагтай тэнцүү явж байхад таймлапс хоцорч явж байдаг. Ингэснээр цагийн зүрүү гарч таймлапсийг үзэхэд хурдассан харагддаг байна.